Эмэгтэй хүн хөл хүнд болно гэдэг эрүүл мэндийн хувьд маш чухал асуудал. Харин хорт хавдар туссан үедээ хөл хүнд болно гэдэг бүр байж боломгүй асуудал мэт. Латви улсад төрсөн Канад модель Elizaveta Bulokhova 2014 онд хөл хүнд байх үедээ эрүүний ясны хорт хавдар туссанаа олж мэдэв.
Тэр Амстердамд нөхөртэйгөө амарч байх үед гэнэт шүд нь унаж эхэлсэн бөгөөд, шүдний өвчин гэж бодсон нь эрүүний хорт хавдар гэж оношлогдов. Ийнхүү тэрээр химийн хүчтэй эмчилгээнд цаг алдалгүй орж эхлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээ эхэлхээс өмнө хүүхдээ авахуулахыг эмч нар түүнээс шаардаж байв. “Хүү минь хэвлийд байхдаа маш хөдөлгөөнтэй байсан.
Би түүнээс ээжийгээ бага ядраагаарай, хэт хүчтэй хөдөлгөөн битгий хийгээрэй гэж гуйхад тэр гэнэт хөдөлхөө больчихсон. Миний хүү ээжийгээ маш сайн сонсож байсан. Хувь тавилан надад юу бэлдсэн, би тэр бүхэнтэй нүүр тулахад бэлэн байсан учраас би хүүгээ төрүүлэхээр шийдсэн.
Миний хүү надад ирэхээр миний хэвлийд бүрэлдэж эхэлсэн байсан учраас, би түүнийгээ төрүүлэх л ёстой гэж бодсон” хэмээн модель бүсгүй Daily Mail-д өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна. Бяцхан Валентин хүү 10 долоо хоногийн өмнө эсэн мэнд төрсөн бөгөөд Elizaveta Bulokhova химийн эмчилгээнд орж, эрүүнийхээ 95 хувийг авахуулсан байна. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд Vice сэтгүүлд ярилцлага өгч гэр бүлийнхээ хамт зургаа нийтлүүлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна