Уилл Смит гэр бүлээсээ салсан уу?


“Жүжигчин Уилл Смит гэр бүлээсээ салсан” гэсэн “эмгэнэлт мэдээ” хүлээн авсаар жүжигчин өөрөө ч ихэд ядарсан тул цуу яриаг  нийтийн өмнө  няцаахаар шийджээ.

 

“Хар хувцастай хүмүүс” киноны баатар Facebook дэх өөрийн хуудаснаа няцаалтаа тавьсан байна. “Ердийн үед бол тэнэг зүйлд хариу өгдөггүй ч “салалтын эмгэнэл”-ийг түүнд олон хүн ирүүлсэн учраас  би эхнэрээсээ салаагүй гэдгээ мэдэгдэж байна” хэмээн Смит бичжээ.

 

Уилл Смит: «Хэрэв хэзээ нэгэн цагт би хатан хаанаасаа салахаар шийдвэл энэ тухайгаа өөрөө мэдээлэх болно гэдгээ бүгдэд амлаж байна!» гэжээ.

Холливудын од «Супер Майк XXL», «Али» кинонуудаар олонд танил жүжигчин Жаде Пинкетт-Смиттай гэрлэснээс хойш 18 жид болж байна. Тэдний 17 настай Жейден Смит хүү инь  жүжигчин болсон бол 14 настай охин Уиллоу дуучин, жүжигчин болох замдаа хэдийнээ ороод байгаа юм.