Монголын сайхан хүчтэнүүдийн нэг аварга Д.Хадбаатарт Бадарч гэж нэгэн найз нь хамгийн эрхэм хүн байсан гэдэг. Хаа л бол хаана үргэлж хамтдаа явдаг байсан найзуудын нөхөрлөлийг хүн бүхэн мэддэг байсан бөгөөд наадмын дэвжээнд аваргын дээлний захыг одой Бадарч найз нь мушгин суудаг байсан гэнэ лээ.
Аварга, Бадарч хоёрын түүх болон үлдсэн энэ сайхан зурагтай тун адилхан нэгэн зургийг “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр өөрийн цахим хуудсандаа оруулжээ.
“Нөхөрлөл эхэлсэндээ биш
Нөхөрлөл жижиг томдоо биш...” гэсэн тайлбартай эл зураг Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, жүжигчин Цоомоо нарынх юм. Үй зайгүй нөхөрлөдөг хоёр андын зураг үнэхээр л Хад аварга, Бадарч нарыг санагдуулах мэт.
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт