Хуучин постеруудыг дахин хэвлэж, үзэсгэлэн гаргадаг Америкийн “LimitedRuns” компани Мерилин Монрогийн өмнө олонд дэлгэгдэж байгаагүй өнгөт зургийг нийтлүүлжээ. “The Daily Mail” сонинд бичсэнээр 1949 онд авсан энэ зураг зөвхөн хар, цагаан хувилбартай байсан аж.
Мерилин Монрогийн энэхүү ховор зургийг бусад ховор постер, зургуудын хамт Лос-Анжелес, Сан-Франциско, Лас-Вегас, Чикаго, Нью-Йорк хотуудаар аялж буй нүүдлийн үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд сонирхуулж байгаа ажээ.
Уг зургийг гэрэл зурагчин Том Келли авсан бөгөөд хожим тэр энэхүү зургаа “Golden Dreams” хуанлид зориулан, 900 ам.доллараар зарсан байжээ. Тэр үед өөрөө санхүүгийн хүндрэлтэй байсан Монро зураг авахуулсныхаа төлбөрт 50 ам.доллар авч байсан гэнэ.
Мерилин Монрогийн энэ зургийн хувилбар 1953 онд “Playboy” сэтгүүлийн анхны дугаарын хавтсанд нийтлэгдэж байжээ. Ингэхдээ өмнө нь байсан зурагны өнгөт хувилбарыг будаж байсан бол “LimitedRuns” компани энэ удаагийн тохиолдолд өнгөт хувилбарыг эх зургийн хавтангаас тусгай технологигоор буулган нийтлүүлжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа