Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо хүрэлцэн ирж, нутаг нугын олонтойгоо төрийн өндөр цолонд хүндэтгэл үзүүлэн, наадлаа.
Хакүхо аварга энэ удаа Хөдөлмөрийн баатар цолны ёслолдоо эхнэр, хүүхдүүдийн хамт иржээ. Аавынхаа унаган нутагт зочилж, монгол дээл, хувцсаар гоёсон аваргын хүүхдүүд олны хайрыг эрхгүй татав.
Их аварга Хакүхо түүний гэргий Саёоко Вада нар 2007, 2008, 2011 онд мэндэлсэн гурван хүүхдийн аав, ээж болсон бөгөөд хоёр охин, нэг хүүтэй билээ.
Хакүхо аваргыг ёкозуна болохын өмнөхөн төрсөн том охиныг нь Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүүг нь Д.Мөнхжаргал буюу Махато гэдэг. Махато гэж нэр нь "Үнэнээр жигүүрлэгч" гэх утга илэрхийлдэг байна. Харин аваргын бага охиныг Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна