Мэргэжлийн сүмогийн Нагоя башё долдугаар сарын 12-26-ны өдрүүдэд боллоо. Энэхүү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн юм. Тэрээр мөн сүмогийн дээд амжилтыг 35 болгон ахиуллаа.
Харин энэхүү башёг гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг зодог тайлж буй мэдээлэл өчигдөр гарсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр албан ёсоор зодог тайлж буйгаа зарлалаа.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал “Энэ тэмцээнд миний хайрлаж, хүндэлж явдаг ах Кёкүтэнхо зодог тайлж байгаа тул би түрүү бөхийн жагсаалтдаа түүнийг оролцохыг урьсан юм” гэж хэлж байсан.
Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын башёд эрүүл мэндийн шалтгааны улмаас амжилттай барилдаж чадаагүй юм.
1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням ирэх есдүгээр сарын 13-нд 41 нас хүрэх юм.
Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж эхэлжээ. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж, хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж байсан юм. Тэрээр 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоосон. Кёкүтэнхо Н.Цэвэгням нийтдээ дээд зиндаанд 99 башё барилджээ.
Олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням ирэх есдүгээр сарын 13-нд 41 нас хүрэх юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна