АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг нь Найробийн нэг сонин иш татсан байна. Кипроно бас америкийн төрийн тэргүүнийг ирэх долдугаар сард Кенид айлчлах үеэр нь 16 настай охинтой нь гэрлэх санал тавина гэдгээ хэлжээ.
Одоо харин тэр Малия охиныг гуйсан захидал бичиж Обамад илгэх гэнэ. “Би Малияг каленжин омгийн эмэгтэй шиг үнээ сааж, эрдэнэ шишийн чанамал хийж сургана” гэж Киприно ярьсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малия Энн 1998 онд төрсөн бол бага охин Наташа нь 2001 онд мэндэлсэн юм.
Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгааллын 292 дуудлага бүртгэгджээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна