Эрхэм уншигчиддаа, бороотой өглөөний мэнд хүргье. Өнөөдөр аргын тооллын 7 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 11. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна.
Эл өдөр үсээ засуулахад эрхтэн хурц болно. Мөн эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу хэмээн зурхайд бичжээ.
Харин агаарын хувьд өнөөдөр Улаанбаатарт 24 хэмийн дулаантай түр зуурын бороотой байх нь.
Өнөөдөр долларын ханш 1985 төгрөг байна. Арилжааны банкууд нэг ам. долларыг 1984-1986 төгрөгөөр авч, 1988-1989 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1985 төгрөгөөр авч, 1987 төгрөгөөр зарж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна