Засгийн газар, Монголбанктай хамтран найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн. Уг орон сууцжуулах зорилтот хөтөлбөр нь Нийслэлд оршин суудаг, тогтмол орлого бүхий иргэдэд чиглэгдсэн байдаг.
Харин тогтмол орлогогүй малчин өрхүүд болон гадаадад амьдран суугаа Монголчууд найман хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй байгаа нь тэдэнд чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр үгүйлэгдэхэд хүрээд байна.
Тэгвэл уг орон зайг нөхөх зорилгоор барилга угсралт, төсөл судалгааны “Прожект Адвэнтэж” ХХК малчид болон гадаадад суугаа Монголчууддаа хөнгөлттэй нөхцлөөр байр авах алтан боломжийг олгох тусгай хөтөлбөр зарлалаа.
Тусгай хөтөлбөрийн хүрээнд:
Малчин өрх, гадаадад суугаа Монгол Улсын иргэн та байрны нийт төлбөрийнхөө 25 хувийг гэрээ байгуулахдаа төлж, мөн 25 хувийг нь ашиглалтад орох үед нь төлснөөр байрандаа амьдрах эрх тань нээгдэнэ.
Үлдэгдэл 50 хувийн төлбөрөө байрандаа амьдрах хугацаандаа буюу нэг жилийн дотор графикийн дагуу төлөх юм. Зээлийн тоо хязгаатай тул та яараарай.

Барилга угсралт, төсөл судалгааны чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг “Прожект Адвэнтэж” ХХК нь 2013 оноос APARTMENT-5 хотхон төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийхээ дагуу нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцож, барилгын чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдлэх уриа дэвшүүлэн ажиллаж байна. Тэр ч утгаараа манай компанийн хэрэгжүүлж буй хотын А зэрэглэлийн бүсэд баригдсан APARTMENT-5 хотхон төсөл нь хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдэж, мөн барилгын зоорин давхартаа 30 авто машины дулаан зогсоолтой, гадна талбайдаа 120-130 машины зогсоолтой, нэг давхартаа орчин үеийн шийдэл бүхий худалдаа үйлчилгээний төвтэй зэрэг танд хэрэгтэй бүх л асуудлыг шийдсэн болно. Үүнээс гадна бусад сургууль, цэцэрлэг үйлчилгээний төвүүд, автобусны буудлаас ердөө 100-200 м-ийн зайтай.
APARTMENT-5 хотхоны эхний ээлж 2015 оны 3-р сарын 30-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд хоёрдугаар ээлжийн байр 2015 оны 10-р сарын 30-нд ашиглалтад орох юм.
Тус байрны метрквадрат нь 1.590.000₮ - 1.750.000 ₮ .

APARTMENT-5 хотхоны өрөөний зохион байгуулалт
2 Өрөө

2 Өрөө

1 Өрөө

1 Өрөө

2 Өрөө

2 Өрөө

3 Өрөө

APARTMENT-5 хотхоны байршил

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна