Дуучин А Cool гэхээсээ илүү түүнийг Их Засаг Их Сургуулийн Маркетингийн Албаны Дарга гэдгээр нь залуус илүүтэй мэддэг болоод байгаа. “Чухал” албан тушаалд томилогдсон хэдий ч уран бүтээлийн ажлаа орхиогүй харин ч улам бүр оргилуулан, арвижуулан яваа. Түүний “Амьдрал”, “Энхрий”-гээс гадна саяхан “Мөрөөдлийн Театр”-ын “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн дуу нь бүгд хит болж чадсан авьяаслаг уран бүтээлч юм. Их Засаг сургуулийн ажлаа амжуулахын хажуугаар Royal HD телевизийнхээ ажилд ч ханцуй шамлан орж, зарим үед хөтлөгчийн үүргээр дэлгэцнээ харагдах болсон “уневирсал”, ажил хэрэгч залуу үеийн төлөөлөл билээ. Оюутан ахуй цагтаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд бүлгийн багшаар ажиллаж байсан тэрээр нэр хүндтэй, хүүхдүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн багш байжээ. Найрамдал зусландаа анхны клипээ хийн “Ариунзаяа болсон миний хайр…” хэмээн дуулж өөрийгөө таниулж байсан дуучин Анхбаяр буюу A Cool ийнхүү хийж бүтээж буй зүйл арвинтай, үеийн залуустаа үлгэр дууриал үзүүлэн явна. Тэрээр амжуулах ажил ихтэй, албаны хувцастай яваад бидний папараци дуранд өртлөө.
Б.Анчиймаа
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ