Кантри дуучин Тэйлор Свифт өнгөрсөн гуравдугаар сараас хөгжимчин Калвин Харристэй болзох болсон билээ. Хосыг саяхан сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон ч Тэйлор, Харрис нар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Харрис өчигдөр “Daily news” сонинд Тэйлор болон хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Тэйлор бид хоёр өнгөрсөн сараас хамтран амьдрах болсон. Хамт амьдрахыг би эхэлж гуйсан. Найз бүсгүйгээсээ хол байхыг хүсээгүй юм. Тэйлор сайн эзэгтэй болохын тулд өөрийгөө дайчилж, өдөрт нэг зүйл шинээр сурч байгаа. Бид гэрлэхийг хүсч байгаа учраас Тэйлор өөрчлөгдөж байгаа.
Харамсалтай нь Тэйлор уран бүтээл зэргээсээ болоод хоолны дамжуунд яваагүй. Тиймээс их тааруухан хоол хийдэг. Үнэнийг хэлэхэд их амтгүй хоол хийдэг. Тэйлорын хичээл зүтгэлийг бодохоор идэхийг хүссэн ч тэр хоол хоолойгоор минь давдаггүй. Тэр муу тогооч. Тун муу тогооч” гэж хэлжээ. Тэйлорын 2009 онд 14.5 сая ам.доллароор худалдан авсан тансаг харшид хос амьдрах болжээ.
Хөтлөгч, Харрисээс “Чи Тэйлорт гэрлэх санал тавьсан гэсэн. Энэ үнэн үү?” гэж асуухад тэрбээр “Энэ асуултад хариулахыг хүсэхгүй байна. Тэйлор хувийн амьдралынхаа талаар ярихгүй байхыг хүссэн. Би Тэйлорыг хүндэтгэж байна” гэжээ.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно