ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордох мэргэн зөвлөгөөг нүүр номынхоо найз нарт санал болгожээ. Тэрбээр “Бид үнсээ хаана хаях вэ гэж “зовдог” бол Оросын цэцэрлэгчид үнсийг “саарал алт” гэдэг.
Учир нь үнсэнд кальци, фосфор, кали зэрэг ургамал борддог 30 орчим төрлийн бодис байдаг. Түүнээс гадна хөрсийг сийрэгжүүлж, бүтцийг нь сайжруулна. Мөн хортон шавжаас ургамлыг хамгаалдаг. Тийм учраас мод, бут, цэцэг, хүнсний ногоо, ургамлаа бордоорой” хэмээн бичсэн байна.
Мөн тэрбээр энэ зөвлөгөөгөө өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, лагерийн хашааныхаа ногоон ургамлыг хортон шавжгүй байлгах үүднээс үндэс рүү нь үнс хийж буй зургаа давхар байршуулсан нь нүүр номын найзуудынхаа талархлыг хүлээгээд авчээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна