Нагоя хотод үргэлжилж буй долдугаар сарын башёо өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөрийн барилдааныг үеэр ёкозүна Хакүхо сэкивакэ Ичиножёог давснаар ес дэх даваагаа авлаа. Гэхдээ энэхүү барилдааны төгсгөлд Хакүхо Ичиножёог нүүр рүү нь алгадаж түлхсэн нь олны анхаарлыг ихэд татав. Хүмүүс ч өөр өөрийн зүгээс бодлоо хуваалцаж байна. Тиймээс энэ талаар 69 дэх их аваргатай фейсбүүкээр холбогдож, ямар учираас “таван салаа боов” өгснийг нь асуух гэсэн боловч барилдааны үеэр холбогдох боломжгүй гэсэн юм. Тиймээс түүний менежрээр ажиллаж байгаа Рюүо Э.Санчирболдоос дараах асуултад тодруулга авлаа.
-Та сайхан зусч байна уу?
-Сайхан. Та бүхэн сайхан зусч байна уу.
-Аваргын бэлтгэл хэр хангагдсан бэ. Ер нь манайхан энэ башёд таны бодлоор хэр хүч үзэж байна вэ?
-Аварга сайн байгаа. бусад монгол сүмочид маань ч хэмжээндээ л үзэж байна.
-Гэхдээ сэкивакэ Ичиножёо А.Ичинноров энэ сар тааруу барилдаад байна уу даа ...
-Түүний бэлтгэл тааруу байгаа юм уу даа. Гэхдээ одоо зургаан барилдаан үлдсэнээс тавд нь ялвал 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжтой.
-Таньтай холбогдсоны гол ажил өчигдөр болсон Хакүхо Ичиножёо нарын барилдааны тухай юм. Аварга түүнийг яагаад алгадсан юм бол ...
-Тэр барилдааныг хүн болгон янз янзаар л бодож, фейсбүүк, твитертээ бичсэн байна билээ. Гадныхны нүдээр харахад мэдээж эвгүй харагдаж байгаа байх. Гэхдээ тэмцээний тойрог дотор юу ч болж болно. Тэр ч утгаараа сүмогийн сонирхолтой хэлбэр. Монгол, Японы сүмоч гэлтгүй бүгд адилхан ганц ч болтугай давааны төлөө хамаг бие сэтгэлээ зориулж байгаа. Ирээдүйтэй хэрнээ хүчээ бүрэн дайчлахгүй байгаа бөхийг дээд цолтнууд нь ингэж зодож, загнадаг. Тэглээ гээд тухайн бөх мууддаггүй. Хор шар гж байдаг бол улам л дээшээ гарч барилдахыг хичээнэ. Санасандаа ч хүрнэ. Зарим хүн энэ хоёр бөхийг хараад “Элэг нэгт байж дээрэлхлээ” гэж бичсэн байна билээ. Дэвжээн дээр алалцахаас наагуур юм болдог шүү дээ. Гэхдээ дэвжээнээс буугаад ах дүү, найз нөхөд хэвээрээ л байдаг.
-Тэгэхээр аварга түүнийг хурцлах гэж тийм үйлдэл гаргасан гэсэн үг үү?
-Тийм. Би аваргаас орой асуухад тиймэрхүү үг хэлж байна билээ. Энэ хоёр сайн барилдаж байгаа сүмоч.
-Гэхдээ дэвжээн дээр ийм авир гаргадаг нь зөв үү. Сүмогийн холбооноос ямар нэгэн зэмлэл хүлээхгүй биз дээ ...
-Буруу нь буруу л даа. Аварга өөрөө ч мэдэж байгаа. Гэхдээ башё дууссаны дараа сэтгүүлч нарт энэ барилдааныхаа тухай хэвлэлийн бага хурал зарлана гэсэн. Сүмогийн холбооноос одоохондоо ямар нэгэн зэмлэл ирээгүй байна. Өрсөлдөөн дунд иймэрхүү юм байх ёстой юм чинь гайгүй байх аа.
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ