Энэ оны 11 дүгээр сард 100 насны босгыг алхах Их Британийн иргэн Дорис Эйлинд хотынхоо нэгдсэн эмнэлгээс өөрийг нь жирэмсэн гэдгийг өгүүлсэн захидал хүлээн авчээ. Энэ захидал эрүүл мэндийн үзлэгт орохыг урьсан урилгыг агуулсан аж.
Харин эмгэн “Би бараг 100 настай. Яаж би жирэмсэн байх вэ дээ? Би гурван хүүхэд, 20 ач, гучтай. 70 жил бие давхар болсонгүй” хэмээн гайхжээ.
Энэ эмээ хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн юм. Өөрийн 76 настай хүү Брайантай хамт тэрбээр элгээ хөштөл инээгээд, уг захидлыг дурсгал болгон хадгалахаар шийджээ. Сонирхолтой нь, эмнэлгээс ирүүлсэн захидалд түүний төрсөн огноог зөв бичжээ.
Эмнэлгийн удирдлага эмгэнд түвэг учруулсандаа уучлал хүссэн бөгөөд энэ хэрэг явдлыг маш ховор тохиолддог бүдүүлэг алдаа хэмээн нэрлэв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна