Гэр бүлийн байнгын хэрүүл шуугиан, мөн эцэг, эх хоёрынх нь салж сарнисан амьдрал эрэгтэй хүүхдийн хүмүүжилд багагүй нөлөөлдөг. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхэд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт мөн эмэгтэй хүнтэй дотно харьцаа тогтоосон нөхцөлд түүнийхээ төлөө тэмцэж чадах эсэхдээ эргэлздэг болон хүмүүждэг байна.
Зарим ээж нар хэтэрхий зандрамтгай хэдий ч хүүхдийнхээ төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байж, тэдний төлөө үргэлж анхаарал тавьдаг. Энэ мэт зүйлсээс болоод насанд хүрсэн хойноо найз бүсгүй нь өөрийнх нь бие даах байдалд нь саад хийж, бүхэлд нь өөрийг нь эзэгнэх вий гэхээс болгоомжилж, битүүхэндээ бага зэргийн айдас төрдөг ажээ.
Хэрэв ээж нь үргэлж гэртээ байдаггүй, түүнд анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь өсгөж ирсэн бол эрэгтэй хүүхэд хүйтэн хөндий нэгэн болж хувирдаг. Ялангуяа ээж нь их зүйлийг шаарддаг бас хатуу дэглэмтэй бол бүр ч хэцүү. Учир нь ээжтэйгээ ойр дотно харьцах боломжгүйгээсээ болоод эмэгтэй хүнтэй зохицож байж чаддаггүй гэнэ.
Айлын отгон аль эсвэл эрх хүүхэд бол бие дааж амьдрахаасаа жаахан эмээдэг байна. Учир нь эцэг, эх нь үргэлж өмнөөс нь бүх асуудлыг нь шийдэж, хэрэгтэй зүйлийг нь урьдаас бэлдэж өгдөг байсантай холбоотой юм. Түүнчлэн хариуцлага хүлээхээсээ эмээж явдаг.
Өөрийн эрх чөлөөт байдлаа алдана гэхээс гэрлэлтээс жаахан төвөгшөөдөг байна. Мэдээж хэрэг эрх дураараа, өөрийнхөө зоргоор амьдарч байснаа гэнэтхэн нэг хүний хараат болно гэж бодохоор бага зэрэг хэцүү санагдах нь аргагүй биз. Хэт их бие даасан, зожиг бол гэрлэлтийн тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна