Урлагийн гараагаа анхлан МҮОНТ-ын телевизийн “Цоглог” хөтөлбөрөөс эхэлж байсан О.Цэнгэл одоо хүн бүрийн мэддэг мундаг жүжигчин бүсгүй болжээ. Тэрээр олны сайн мэдэх “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Сайн уу амьдрал минь” зэрэг олон уран бүтээлд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм.
Жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Эр хүн болгож өгөөч” уран сайхны киноны гол дүрийн дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Түүнийг бид Танайд хоноё нэвтрүүлгийн хөтлөгч Тэнгисийн эхнэр гэдгээр нь мэдэх билээ. Хэдийгээр хосууд маань хоёр тийш болсон ч жүжигчин Цэнгэл үрийн зулаа үнэрлэн ээж болсон юм.
Тэрээр аялах дуртай бөгөөд “Юм үзэж нүд тайлна гэдэг нь гадаад улсын ганган хээнцэрийг биш гайхуулаад байгаа тэр хөгжлийн нууцаас суралцаж олон хүнд түүнийг түгээхийн нэр” хэмээн сошиал найзууддаа сургамжилсныг энэ удаагийн “Mobile news” буландаа онцолж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна