Жагсагчдын эсрэг даралттай ус ашиглахыг хоригложээ


Их Британийн дотоодын батлан хамгаалахын сайд Тереза Мэй Англи болон Уэльст жагсагчдын эсрэг цагдаа нарыг даралттай ус ашиглахыг хоригложээ. Олон нийтийг хамарсан үймээнийг намжаахын тулд даралттай усаар шүрших аргыг дэлхий олон оронд ашигладаг билээ. Гэвч энэ нь хүний амь насанд аюул учруулах хэмжээний гэмтэл учруулах нь элбэг тул Англи, Уэльсийн цагдаа нарыг дахин ашиглахыг хориглосон байна.

 

Харин Лондон хотын захирагч Борис Жонсон өнгөрсөн жил 218 мянган фунт стерлингээр даралттай усны нөөц бүрдүүлсэн нь хэрэггүй боллоо хэмээн сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.

 

Их Британид цагдаа хүний амь хөнөөсөн хэрэг ховор гардаг аж. Тухайлбал, 2011 оноос хойш Их Британид цагдаа хүн буудсан тохиолдол ганц удаа гарсан байна. Энэ нь өнгөрсөн онд хутга барин хүн алахаар сүрдүүлсэн эрэгтэйг Их Британийн цагдаа буудан хороожээ.

 

Гэтэл АНУ-д энэ он гарсаар цагдаагийн офицерууд 620 хүний амийг хөнөөсөн хэрэг бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жил АНУ-ын цагдаа нар 1100 хүний амийг хөнөөжээ.