Цагдаагийн алба хаагчдадаа БАЯРЛАЛАА


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, онцгой, түргэнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 

Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар хэлтсийн 2600, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6100 алба хаагч, 467 автомашин, 30 мотоцикль хамгаалалтанд ажилласан байна.

 

Бидний амгалан тайван байдлын төлөө сайн, муу бүх юмны түрүүнд явдаг цагдаагийн алба хаагчдадаа БАЯРЛАЛАА.