Энэ жилийн наадамд шинэ арслан төрсөн сайхан наадам болж өнгөрлөө. Улсын харцага Оюунболд аварга арслан, заан гарьдуудыг хүч бяр, уран мэхээр илүүрхэн давсаар энэ жилийн наадмаар заан, гарьд цолыг алгасаж түрүүлэн Улсын арслан цол хүртсэн.
Сонирхолтой нь УИХ-ын дарга З.Энхболд 9 даван түрүүлсэн улсын харцага Э.Оюунболдын нэрийг “Оргилболд түрүүллээ, яг одоо” хэмээн “том андууран” жиргэжээ.
Үүнийг харсан хүмүүсийн нэг хэсэг нь УИХ-ын даргыг бөх сайн мэддэггүй, сонирхдоггүй нэгэн бололтой гэж байгаа бол нөгөө хэсэг нь нэрийг анзааралгүй андуураад биччихсэн юм байлгүй гэж өмөөрөх янзтай байх юм.
Ямартай ч Монгол бөхийн түүхэнд Ж.Оргилболд гэж 2.20 гаруй метрийн өндөртэй улсын начин байдаг. Оргилболд начин өдгөө ОХУ- ын Свердловск хотод гэр бүлээрээ амьдардаг гэнэ билээ.
УИХ-ын дарга З.Энхболд дарга маань нэр андуурч бичив үү, үнэхээр Оюунболд арслангийн нэрийг Оргилболд гэж туслахуудаасаа сонссон юм болов уу…
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна