Хятад томоохон хөрсний нуралт болжээ


Өнгөрсөн долоо хоногт Хятадын хэд хэдэн бүс нутагт хүчтэй хар салхи гарч, хөрсний нуралт болсон тухай Төв цаг уурын агентлагаас мэдээллээ. Хар салхи умард хэсгийн далайн эргийн нутгуудаар хүчтэй салхилж байгаа бөгөөд зарим хотод секундэд 45 метр хүртэл ширүүссэн байна.

 

Хар салхитай зэрэгцэн их хэмжээний бороо орсны улмаас Жэжян мужид томоохон хөрсний нуралт үүссэн гэж CCTV мэдээлсэн юм. Азаар хүний амь эрсэдсэн тохиолдол одоогоор гараагүй байна. Хар салхи ирэх өдрүүдэд Шанхайд хүрэх төлөвтэй байгаа аж. Цаг агаарын таагүй байдлын улмаас 600 гаруй нислэг хойшлогджээ.