Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорих нь их байдаг. Үүнтэй холбогдуулан орон нутгийн зам ачаалалтай байна. Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлийн замд хөдөлгөөн удааширсан байдалтай байлаа. Үүний хажуугаар хөдөө орон нутгийн замуудад томоохон ослууд гарч наадмын өдрүүдэд 14 хүн зам тээврийн ослоор нас баржээ. Тодруулбал, Хөвсгөлийн замд 2 том осол гарч 5 хүн амь насаа алджээ.
Мөн Сэлэнгэ аймгийн замд мөн энэ тооны хүмүүс зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Шалтгаан нь хурд хэтрүүлсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Осолдсон машинууд бүгд Улаанбаатарын дугаартай байсан байна. Өнгөрсөн хоёр өдөр зөвхөн Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг замын цагдаа нар саатуулж гарч болзошгүй эрсдлээс сэргийлжээ.
Харин 17 согтуу жолооч осол аваар гаргажээ. Үүний улмаас 12 хүүхэд бэртсэн байна. Тиймээс иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ бүсэлж явахыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил зам тээврийн ослоор 503 хүн нас барсны 300 нь хөдөө орон нутгийн зам дээр гарсан ослын улмаас нас баржээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна