Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо.
Түүнд Монгол Улсын арслан цолны үнэмлэх, тэмдэг, түрүү бөхийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Мөн үндэсний хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс Төрийн тэргүүнээс шагналаа гардан авав.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна