Үндэсний их баяр, наадам Хүй долоон худагт Их насны морьдын уралдаанаар үргэлжлэх гэж байна. Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна.
Өглөөний 08.00 цагаас 12.00 цаг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй байна. Нэг хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Уг хүүхэд гурван настай бөгөөд эцэг эхийнхээ нэрийг мэдэхгүй байсан нь эцэг эхийг нь олоход хүндрэл учруулсан гэдгийг цагдаагийн албаны эх сурвалж хэллээ.
Хурдан морины талбайд чанга яригчаар аливаа зөрчлөөс сэрэмжлүүлж буй бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ Хүй долоон худгийн цагдаагийн хэсэгт ирж хүүхдээ авсаар одоо нэг хүүхэд үлдсэн юм байна. Тиймээс хүүхдээ хараа хяналтгүй орхилгүй сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна