Монгол наадам нээлтээ хийлээ


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн суудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар заларлаа. Мөн Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж, үг хэллээ.

 

Дараа нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дууч Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар Монгол Улсын Төрийн дууллыг дууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, наадамчин олон гурвантаа хурайлснаар Монгол наадам нээлтээ хийлээ. Одоо наадмын нээлтийн ёслолын ажиллагаа үргэлжилж байна.