-“Миний хөл муудаж байна. Тариа энэ тэр хийж байгаад ч болтугай зүүний магнайд гаръя”-
Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын зүүний магнайд хэн гарах гэх маргаан нийгэмд талцал үүсгээд байсныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах, далай даян дайчин Дархан аварга Хорлоогийн Баянмөнх тасаллаа.
Тэрээр “Ийгл” телевизийн зочны цагаар өнөөдөр оролцсон юм. Энэ үеэр “Би 35 жил зүүний магнайд гараагүй. Энэ жилийн баяр наадмаар зодоглох гээд зодог шуудгаа хайж, оллоо. Хэрэв Ж.Мөнхбат аварга зодогловол би барууны магнайдаа гарна. Улсын наадамд Ж.Мөнхбат надаас бага түрүүлсэн ч Дархан аварга цолыг миний өмнө авсан учраас зүүний магнайд гардаг” гэв.
-Хоёр аваргын хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэгт маргаан одоо ч тасрахгүй байна. Ингэж байхаар Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ аваргын хэн нэг нь зодоглож, энэ маргааныг таслаасай гэх хүлээлт ч зарим хүнд бий болсон байна?
-МҮБХ бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэхээр боллоо гэдгийг сонсоод баярлаад зодог шуудгаа эрсэн. Миний хөл муудаж байна. Тариа энэ тэр хийж байгаад ч болтугай гаръя гэж бодлоо. Ирэх жил миний хөл бүр ч муудчих юм бил үү хэн мэдлээ. Тиймээс гишгэдэг байсан дээрээ зүүний магнайд гараад тугаа тойрмоор байна. Би барилдаж чадахгүй л дээ. Гэхдээ нэгийн даваанд оноолт таарсан бөхийг сайн бөх болоорой гээд духан дээр үнсэнэ.
Ямар ч байсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг харна. Энэ хоёр хүн маргалдаад байвал би гарсан ч яадаг юм. Зүүний магнайг эзэлдэг ёс журмаар нь эзлэе л дээ.
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ