МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргалын онлайнаар бие биедээ бичсэн мессэж цацагдаж багагүй дуулиан болсон.
Тэгвэл энэ талаар МУСТА Д.Отгонжаргал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би бол яг нүдээр үзсэн зүйлдээ л итгэдэг. Тухайн үед бид хоёулхнаа АНУ-д явж байсан юм шиг л ойлгох юм. Монголоос гэхэд л 50 орчим хүн явж байсан. Манай хамтлаг л гэхэд менежертэйгээ дөрвүүлээ явсан. Биднээс гадна урлагийн олон хүн явж байсан. Үнэхээр хоёулхнаа жаргаад явсан бол хоорондоо “Фэйсбүүк”-ээр чатлах уу.
Тэр “Фэйсбүүк” чат ч худлаа. Олон нийтэд түгсэн асуудал бүгд худлаа. Огт болоогүй зүйл. Бид нэг багшийн шавь нар. Бусад багш, шавийг бодвол манай Ихо багшийн шавь нар “Багш шавийн нэгдэл” гэж илүү нэгдэлтэй, холбоотой байдаг.
Фонддоо мөнгө цуглуулна, багшийнхаа конкурсыг зохион байгуулна, хэн нэгнийх нь тоглолт болбол ач холбогдол өгнө гэх мэтээр насны зөрүү байхгүйгээр хоорондоо коллектив сайтай явдаг. Түүнээс биш би гэр бүл үймүүлж, салгасан юм байхгүй. Тэдний гэр бүл одоо амжилттай, аз жаргалтай сайхан л байна шүү дээ" хэмээн ярьсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна