“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хорт хавдартай тэмцэж байгаа талаарх мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Амин хайртай эхийг минь хорт хавдар залгихад би бурхантай 3 жил өгч авалцаж тэмцээд, амирлан энэрэх болгож байлаа.
Одоо ч бараг ийм зовлон амсаагүй өрх айл, хамаатан садан алга. Гэтэл орчлонгоос олж авсан ганцхан үнэлж барамгүй хүнийг минь үзэн яддаг сүүдэр нөмрөн авлаа. Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх маани мэгзэмээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тийм ээ, бид өөрсдөө бурхад аа” гэж бичсэн байсан нь олны анхааралд өртсөн билээ.
Өвчин гэгч хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг болохоор бидний хэнд ч тохиолдох магадлалтай юм. Иймд хорт хавдар хэмээх гамшигтай тэмцэж буй нэгэндээ сэтгэлийн дэм хайрлаж, эмчилгээнд нь нэмэрлэх хандиваар тусалж чадвал үнэлж баршгүй буян болох нь мэдээж. Энэ тал дээр манай урлаг, соёлынхон үнэхээр бахархмаар нэгдэж чаддагийг бид олон тохиолдол дээр харж байсан билээ.
Тэгвэл, 7-р сарын 10-ны орой 20.00 цагт Crocus Event Hall-д монголын рок, поп оддын тоглолт болж, орлогоо дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандивт зориулах юм байна. Энэхүү тоглолтод Харанга, Чингисхаан, Камертон, Номинталст, Люмино, Хар сарнай, Нисванис, A-Sound, Lemons, Mongol Mix Project болон Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Наран, Баярцэцэг, хийлч Дээгий нар оролцож, үзэгчдэд ая дуугаа өргөнө.
Та бүхнийг энэ тоглолтод хүрэлцэн ирж сайхан дуу хөгжмөөр сонор, мэлмийгээ мялаахаас гадна хайртай дуучин Т.Дэлгэрмөрөндөө сэтгэлийн хандив өргөн, буян хураахыг урьж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо