Дуучин Тейлор Свифт, түүний найз залуу Кэлвин Харрис нар Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосоор тодорсныг Forbes сэтгүүлээс мэдээлсэн.
Харин хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартнаар дуучин Кэти Перри шалгарчээ. Сонирхолтой нь дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын ердөө 16 нь эмэгтэй байгаа аж. Тэдний орлого нийт 809 сая доллар, эрэгтэй алдартнуудын орлого 4.35 тэрбум долларт хүрсэн байна.
Шилдэг 10 алдартны жагсаалтанд хоёр эмэгтэй багтсаны нэг нь Кэти Перри, нөгөө нь Тейлор Свифт юм. Ашиг орлогоороо тэргүүлж буй эмэгтэй алдартнуудын жагсаалтын гуравт Эллен ДеЖенерес (75 сая доллар), дөрөвт Лэйди Гага (59 сая доллар), тавт Бэйонси Нөүльс (54.5 сая доллар) болон зургаад Ким Кардашиан (52.5 сая доллар доллар) нар багтаж байгаа юм.
Түүнчлэн тэдний дунд хоёр л эмэгтэй жүжигчин багтсан нь Женнифер Лоуренс, Скарлетт Иоханссон нар юм. Ашиг орлогоороо өрсөлдөгчөөсөө хол түрүүлсэн дуучин бүсгүй анх 2001 оноос хойш 11 сая цомог, 81 сая сингл борлуулсан байна. Түүний амжилт цаашид ч мөн ахисаар байх болно хэмээн ажиглагчид дүгнэдэг аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна