Дуучин С.Заяагийн үзэсгэлэнт гэргий сэтгэлээ хэрхэн сэргээдэг вэ


МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяаг энэ цагийн хамгийн царайлаг хийгээд чадварлаг хөтлөгч бүсгүйгээр өргөмжлөөд байгаа билээ.

 

Тэрбээр өмнө нь өөрийн гутлын цуглуулгаа цахим хуудаснаа дэлгэж байсан. Сүүлийн үед сургуулилтын бичлэг нь олон нийтийн сүлжээнд нэлээд хандалт аваад байгаа төдийгүй Нэгэн зүгт хамтлагийн хүүхэмсэг залуу С.Заяатай гэрлэж тун ч романтик амьдардаг Одзаяа тун сонин хоббитой гэнэ.

 

Тэрбээр гутлын дэлгүүр хэсэх тун дуртай аж. Энэ тухайгаа тэрбээр дэлгүүр нүүлгэж л сэтгэлээ сэргээдэг хэмээн тайлбарласан байна.

 

Тэгэхээр дуучин С.Заяа эхнэрийнхээ сэтгэл санааг тайван амгалан л байлгахгүй бол нэлээд их мөнгөөрөө “шатах” нь байна шүү.