Авьяастай амжилттай яваа ДиЖи бүсгүй Парис Хилтоны сууж явсан онгоц ослын буулт хийжээ.
Гэхдээ энэ явдал телевизийн нэгэн шоу нэвтрүүлгийн санаатайгаар зохион байгуулсан хэрэг байсан бөгөөд олон нийтийг хөгжөөх зорилгоор онгоцыг хакердаж, ослын буулт хийхэд хүргэсэн байна. Харин үүнийг мэдсэн Парис ихэд уурсаж, хариуцлагагүй нэвтрүүлгийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.
ДиЖи бүсгүй Египетийн жүжигчний хамт агаараас Дубайн үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхохоор бага оврын онгоцонд зорчиж явсан аж. Гэвч онгоц хөөрсөнийхөө дараа гэнэт доошилж, улмаар зорчигчид онгоцны хаалгыг онгойлгож үсэрч буухаас өөр аргагүй болжээ.
Парис уйлж, “Бурхан минь” хэмээн хашгирч, бүр шоконд орсон гэнэ. Энэ явдлын дараа бүсгүй онгоцноос унаж буй зургаа инстаграмдаа байршуулжээ.
Ямар нэг бэртэл аваагүй боловч эл явдалд үнэхээр их уурласан Парис тус нэвтрүүлгийг шүүхэд өгөхөөр өмгөөлөгчтэйгөө ярилцсан тухай TMZ сайт мэдээлсэн байгаа юм. Парис үхтлээ айж, балмагдсан байсан гэнэ. Мөн түүнтэй хамт байсан хүмүүс нь онгоцыг хакердана гэдгийг мэдэж байсан аж.
Парис энэ тухай твиттертээ “Амьдралын маань хамгийн аймшигтай мөч байлаа. Би нисэх онгоц сүйрвэл бүгд үхнэ гэдэгт итгэсэн байсан” гэж жиргэсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна