Хайрын дуугаар залуусыг байлдан дагуулдаг "Мотив" хамтлаг сүүлийн үед шинэ уран бүтээл хийлгүй нам тайван байгаа. Тус хамтлагийн гишүүн дуучин Анхаа буюу Э.Анхбаярын хувьд гэр бүлийн амьдрал зохиож охинтой болсон бол өнгөрсөн жил бүл нэмэн хөөрхөн хүүтэй болсон.
Тэгвэл хоёр ч хүүхдийн аав болсон тэрбээр гадагшаа таван жилийн хугацаатайгаар сурахаар өнөөдөр нисчээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээгийн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “Дөрвөн салаа замыг бид нэгтгэсэн дөрвөн бээрийн шагай шиг үргэлж хамтдаа дөрвөн хүслийн нэгдэл мөрөөдлөө эхлүүлж чадсан нь төгсгөлгүй дуулахын төлөө “Motive” оршдог юм. Эрхэм анд минь ихийг сураад монголын урлагт хөгжил нэмсэн хүндэт хүний тоог нэгээр нэмээрэй.
Чиний ард гурван найз нь үргэлж хамтдаа бат зогсох болно. Андаа таван жилийн хугацаанд их үгүйлэх байх даа. Тарьсан үндэс “Motive” чинь хүндэтгэн үдэе. Зорьсон хэргээ бүтээгээд бидэндээ хурдан ирээрэй найз минь” гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна