МУГЖ С.Жавхлан үсээ хусууллаа


МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шарамжамц нар төр, нийгмийг эсэргүүцэж Чингисийн талбайд үсээ хусуулжээ. Тэд УИХ-ын 76 гишүүн болоод төрийн удирдлагуудыг суудлаасаа огцорч, ард иргэд, эх орныхоо төлөө үг хэлснийхээ төлөө шоронд хоригдож буй Гал үндэстэн холбооны гишүүдийг суллахыг шаардаж байгаагаа илэрхийлж, ийн шийдвэр гаргаж байгаа аж. Мөн тэрээр "Монголын төр ямар ч "амьгүй" болжээ. Төрийн тамгыг ард иргэд авах цаг нь болсон гэж бодож байна. Би удаа дараа эсэргүүцэж байсан. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Тиймээс нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг эсэргүүцэж байна. Тэгээд бас ард иргэдийн дийлэнх нь татварын дарамтад орсон байна. Намайг хүртэл Татварын ерөнхий газраас шалгаж, 25 сая төгрөгийн акт тавьсан байсан. Энэ талаар би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "Би энэ татварыг төлөхгүй. Та бүхнийг суудлаа тавьж өгтөл, бас Жастин Каплагийн 35 тэрбум төгрөгийн авч иртэл би төлөхгүй" гэж хэлмээр байна. Мөн бид ингэж тэмцэж байгаад төрийн удирдлагын оролцоогүйгээр Жастин Каплагийн төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг авчрах болно" гэсэн юм.