Хятад улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Энэхүү мэдээллийн дараа олон хүн гэртээ байгаа будаагаа туршиж үзтэл бараг таван хүний гурвынх нь хуурамч будаа байсан нь илэрчээ.
Нэг аяга хуурамч будаа идэх нь нэг бүтэн хулдаасан цүнх идсэнтэй тэнцэхүйц хортой гэдэг. Гэтэл бид өнөөдөр ийм л хортой зүйлийг өдөр тутамдаа хэрэглэж байна.
Тэгвэл энэхүү хуурамч будааг гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн оруулж ирдэг гэх "АГЬ" ХХК оруулж ирэн өөрийн агуулахад савлан гаргадаг байжээ. Энэхүү үйлдэлд дургүйцсэн олон нийт тус компаниас тайлбар хийхийг шаардсан ч одоогоор ямар ч хариу өгөөгүй байгаа аж. Мөн хуурамч будаа худалдан авсан иргэд савалгаан дээрх компанийн утасруу холбогдох гэсэн ч уг дугаар ашиглалтанд байхгүй гэсэн хариуг авчээ.
Хэрэглэгчийнхээ эрүүл мэндийг бус түүнээс ирэх ашгийг харсан тус компанийнханд хариуцлага тооцохыг шаардсаар байгаа гэнэ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрынхан одоог хүртэл "чимээгүй" байгаа нь хачирхалтай.
Уг нь хамгийн түрүүнд шалгаж суух ёстой баймаар. Ямартай ч цагаан будааг авахдаа сайтар шалгаж авахыг ард иргэддээ анхааруулж байна. Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна