ММСУХ-ноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хурдан морины уралдааны эрлийз монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүлжээ.
Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан морины уралдааны хөгжлийн чиг хандлага, уяачдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх зорилгоор 2011 оноос эхлэн эрлийз монгол адууг ялган уралдуулж ирсэн.
Харин Их Монгол Улс байгуулсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз монгол адууг ялгахдаа сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, уяачдын дийлэнхийн эрх ашигтай зөрчилдөж байгаа аж. Мөн тус холбооны нэр дээр олон тооны уяачдаас санал, хүсэлт ихээр иржээ.
Иймд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоос Монгол Улсын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх болон хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар нарт эрлийз монгол адууг ялгах журмандаа сэрвээний өндрийг хэмжихийн сацуу гадна хэв шинж, үүлдэрлэг байдлыг харгалзан ялгахаар тусгахыг хүссэн албан бичгийг явуулсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна