Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн агаарын цохилтонд НҮБ-ын байр оногдож, сүйдсэн байна. Йемений Аден хотод орших НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн салбар оффис өнгөрсөн ням гаригт /VI.28/ агаарын бөмбөгдөлтөнд өртсөн аж. Үүний улмаас оффисын хамгаалагч гэмтэж бэртжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ хэргийг сайтар мөрдөн шалгаж, буруутай эдгээдээс тайлбар авахыг шаарджээ. Түүнчлэн НҮБ-ын зүгээс Йеменд үргэлжилж буй тулааныг зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг талуудаас хүссэн байна. Өмнө нь энэ зургадугаар сарын эхээр Йемений талуудын хооронд энхийн яриа хэлцэл хийхээр НҮБ санаачилсан боловч бүтэлгүйтсэн юм.
Йемений засгийн газрыг түлхэн унагаасан шийтийн хоутис босогчдын эсрэг Саудын Араб тэргүүтэй суннитын орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш агаарын цохилт өгч буй.
“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 6 бүртгэгджээ
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 дахь аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ