Швед бүсгүй “Wall Street”-ийн хуучин даргатайгаа шүүхээр заргалдаад ялалт байгуулж, 18 сая ам.долларыг авахаар болжээ. 25 настай Ханна Боувенг гэгч бүсгүй “New York Global Group”-ын эзэн Бенжамен Вейг бэлгийн дарамт учруулсан хэргээр шүүхэд зарга үүсгээд ялжээ.
Хятад гаралтай бизнесмен Бенжамен Вей нь группын захирлын эрх мэдлээ ашиглан Ханна Боувенгийг албадан дөрвөн удаа бэлгийн харилцаанд орсон гэнэ. Гэвч тэрээр Ханнаг дахин бэлгийн харьцаанд орохоос татгалзаж, найз залуутай гэдгийг нь мэдмэгцээ ажлаас нь халсан байна.
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхээс Ханнаг ажлаас халсанд нь хоёр сая ам.доллар, бэлгийн дарамт учруулсанд нь 16 сая ам.долларын нөхөн олговор олгохыг Бенжамен Вейд үүрэг болгожээ. Шүүх хурлын үеэр Бенжамен Вей ажилтантайгаа бэлгийн харьцаанд ордог гэдгийг үгүйсгэсэн байна.
Өдгөө 43 настай Бенжамен Вей 2014 онд Стокгольмын кафед Ханна Боувенгтай танилцаж, хэдэн сарын дараа өөрийн компанидаа ажилтнаар авсан хэмээн өмгөөлөгч нь мэдээлжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна