Ард иргэдээ хамгаалах энхийн манаанд зогсдог Монгол төрийн цагдаагийн ухамсар, үүрэг хариуцлага сүүлийн үед алга болж гэмээр.
Тэр ч бүү хэл гэгээн цагаан өдрөөр гудамжинд эмэгтэй хүнд гар хүрч байгаа бичлэг интернет, цахим ертөнцөөр тархаад байгаа билээ. Энэ нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа бөгөөд ёс суртахуунгүй, "танхай" цагдааг ажил үүргээс нь чөлөөлөхийг шаардаад байгаа юм.
Тухайн хүн ямар ч хэрэг хийсэн цагдаа хүн тэвчээртэй байх ёстой нь зүйн хэрэг. Ганцхан энэ ч бус төрийн цагдаа ёс зүй, хэм хэмжээгээ уландаа гишгэж буй үйлдлүүд олны өмнө ил болсоор байна. Хамгийн сүүлийн жишээг иш татахад, дөрөвхөн настай охиноо алсан эцэг Т.Цогт бол төрийн цагдаа.
Энэхүү эрхэм цолыг ашиглан хөнгөхөн шийтгүүлээд авсан. Мөн урсгал сөрж сургууль руугаа явж байсан бяцхан охиныг дайрч алсан хүн бас л төрийн цагдаа.
Энэ мэт бусармаг үйлдлүүд олон давтагдсаар байвал бид хэнд итгэж, амь насаа даатгах билээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ