Долоон настайгаасаа эхлэн урлагт хөл тавьж, өөрийн гэсэн цоо шинэ өнгө төрхийг бий болгож чадсан залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин Т.Амина юм. Хүүхдийн ордны хамгийн авъяаслаг сурагчдын нэг байсан тэрээр багын л сэргэлэн цовоо охин байсан гэдэг.
"Каспер", "12 цаг" хэмээх хүүхдийн дуугаар олон танигдсан тэрээр багагүй хугацаанд тайзнаас хөндийрсөн. Энэ хугацаандаа боловсролдоо анхаарч, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийн төгсөж, урлагийн тайзнаа дахин хүч түрэн орж ирсэн.
Анх UBS телевизийн санаачлан зохион байгуулсан Universe best songs уралдаант тэмцээнд оролцож, шилдэг 25 оролцогчдын нэгд шалгарч үлдсэн тэрээр өөрийгөө хэр авъяаслаг, чадварлаг дуучин болохоо олон нийтэд харуулаад авсан.
Түүний дараа өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад зохиогдсон “Белый месяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд Буриад, Хакаси муж, Халимаг, Якут, Армен, Хаямад, Монгол, Польш, Япон, Солонгос зэрэг 32 орны дуучин оролцож, Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Амина тэргүүн байрын эзэн болж, ганзага дүүрэн олзтой буцаж ирсэн.
Тус уралдаанд ихэвчлэн Евро Азийн дуучид оролцдог бөгөөд 18-35 насны дуучид оролцох эрхтэй байдаг аж. Харин одоо тэрбээр босго өндөртэй Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүнчлэн тэрээр саяхан цоо шинэ уран бүтээлээр эргэн ирж сонсогч олноо баясгаж яваа юм.
Ингээд түүний шинэ уран бүтээл болох "Уруулаа бүү нуугаарай" дууг сонирхуулж байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ