УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн УИХ-д өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлгийн шатанд зогсоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо гэж улстөрийн хүрээнийхэн үзэж байна.
Тиймээс УИХ-ын үндсэн хуулиар олгогдсон эрхэнд УИХ дарга З.Энхболд ноцтойгоор халдсан гэж зарим хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуягийг АТГ-аас баривчлах нь гэсэн мэдээлэл цацагдсаныг зарим эх сурвалж үгүйсгэж байна. УИХ-ын гишүүн Б.Баянсэлэнгэ “Эрх мэдлээ зузаатгах эсвэл эрх мэдэл нь хумигдаад ирэхээр асуудлыг гацаадаг болов уу. АТГ-т дургүйдээ эсвэл АТГ-ыг алга болгох гэсэндээ хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг биш. Үндсэн чиг үүргээ л хэрэгжүүл гэж байгаа юм. АТГ авлигынхаа хэргийг шалгаад, соён гэгээрүүлэх ажлаа хийгээд явахад тэд ажилгүй болчихгүй шүү дээ.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхдаа прокурор, шүүгч нарын хэргийг шийдүүлсэн хэрэг цөөн байдаг байсан бол АТГ-т эрх мэдэл шилжсэнээр олон хүнийг шалгаж байгаа гэж ярьж байна. Нэг талаасаа тийм байж магадгүй. Нөгөө талаасаа АТГ ард түмнийг гэсгээх 15 толгойтой атгаалжийн хар мангас болчихлоо. Албан тушаалтныг онилдог байсан бол одоо жирийн бизнесмэнийг хүртэл овоо хараандаа авдаг болчихлоо гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Одоо бүр АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хүртэл хийдэг болсон” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаар жиргээчид юу гэж жиргэснийг сонирхуулъя.
-БАТ ИНЖЕНЕР @batengineer алтанхуягийн тухай жиргээд бгаа баабар нийтлэлтчийн аккаунтын 2 дахь "л" нь том i үсэг бн.
-Аанхаа @Aanxaa Ориг нь @Baabarniitlelch өнөө хулхи нь @BaabarniitleIch юм байна шүү, ялгааг олоорой. Би лав олчихлоо, бас гоё сэтгэжээ :-)
Batdelger Gerel @BatdelgerGerel @Aanxaa @Baabarniitlelch @BaabarniitleIch Suulin L-g I-r soliod bichjee. jijigeer bichiheer adilhan haragdah. orig ni 80.2k, hulhi 63.3k хэмээн жиргэжээ. Тэгвэл зарим жиргээчид АТГы-н нүдэнд аргал хөдлөөд эхэлчихсэн юм биш үү хэмээн бичиж байна.
Дээрх хуурамч хаягаар орох гэсэн боловч баригдангуутаа бантсан уу төд удалгүй акуантаа устгасан аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна