Фэйсбүүк болон сошиал ертөнцөөр ийм нэгэн зураг тархаад байна. Орон оронгүй бяцхан хүүхдүүд хальс шиг нимгэн матрасс дээр зэрэгцэн унтана. Энэ бол зарим нэг хүмүүсийн хэлснээр "шоу" биш, эмгэнэл юм. Гурван сая дахь иргэнээ хүлээж аваад бөөн баяр хөөр болж байсан цаг саяхан. Тэр үеэр ч төрийн томчууд гэлтгүй хурган дарга нар хүртэл очиж хамт зургаа татуулж "шоудсан". Гэтэл бодит байдал дээр ийм л байна. Энэхүү зургийг авч, олон нийтэд дэлгэсэн тэр нэгэн эрхэм тайлбартаа "Өглөө ажилдаа ирээд цонхоороо ийм л зүйл харлаа. Олон хүн байдаг л зүйл гэх байх. Гэхдээ зуун саяар эхнэр хүүхэд нууц амрагуудаа эрхлүүлдэг төрийн том хүмүүс Монголд ийм амьдрал байдаг гэдгийг мэдэх болов уу" гэж бичжээ. Талхны үнийг ч мэддэггүй зарим нөхдүүд үнэхээр ийм зүйл байдаг гэдгийг мэдэх болов уу?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна