Манай улсын үндэсний дээл ард түмний соёлын өвийг хадгалж ирсэн агуу түүхтэй. Тиймдээ ч сар шинийн баяр, Улсын их баяр наадмаар үндэснийхээ дээлээр гангарах хүн олон.
Гэсэн хэдий ч Монгол дээл цөөн хэдэн баригдмал хэв загвартай байсаар олон жилийг үдсэн гэдгийг загвар зохион бүтээгчид хэлсээр байгаа. Харин энэхүү хэвшмэл хэв маягийг эвдсэн дээлийг "Хайрын хурим" салоны дизайнер Б.Ууганцэцэг, Э.Туул нар урласан байна. Тодруулбал, тэд домогт Монгол хатдын хөргөөр чимсэн торгон дээл урлажээ.
Тус дээлний зургийг зураач Д.Наранцэцэг зурсан бөгөөд хэвлэмэл зурагтай цэвэр торгыг Хятадын торгоны үйлдвэрт бага хэмжээгээр захиалж үйлдвэрлүүлсэн байна. Ингэхдээ нийлэг материал ороогүй цэвэр торгон утсаар нэхсэн торгоор оёсон нь нимгэн, хүний биед илүү эвтэйхэн, агаар чөлөөтэй нэвтрүүлэх бололцоог олгож өгснөөрөө онцлог давуу талтай гэж дизайнерууд онцолсон аж.
Тус дээлний бас нэгэн онцлог бол торгыг нугалаастай болгон, өөр төрлийн фактуртай болгож өгснөөс гадна Монгол дээлний онцлогийг алдалгүй өндөр мөр, урт ханцуйг оруулж өгсөн байна.
Харин тус загваруудын моделиор топ модель Д.Пүрэвсүрэнг сонгосон нь нүдээ олсон хэрэг болсон хэмээн тус үзэсгэлэнг сонирхсон иргэд хэлж байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна