Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Сочи хотын зарим хэсэг их хэмжээний үеэрт автжээ. Хэдэн цаг үргэлжилсэн аадар борооны улмаас үерийн гамшиг үүссэн аж. Үерийн улмаас Сочид онц байдал зарлаж, олон улсын нисэх буудлыг хаажээ.
Үерийн усны түвшин хүмүүсийн өвдгөөр татах хэмжээнд хүрсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв. Гурван долоо хоногт орох хэмжээний бороо нэг цагийн дотор асгарснаас Хоста, Кудепста, Херота голууд үерлэсэн байна. Сочи хотын үерт өртсөн газраас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Сочи хотноо өнгөрсөн онд өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан билээ.
Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Гүржид үер болж Тбилиси хотноо их хэмжээний эд материалын хохирол учруулж, 19 хүн амь үрэгдсэн юм.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ