Сэрэмжлүүлэг: Сүүлийн үед манай улс яачихсан юм бэ гэмээр, өдөр болгон шахуу л нэг хүүхэд нас барлаа, гэртээ цоожлуулсан байснаас гал түймэрт өртөж амь насаа алдлаа гэх сонсохоос зүрх зүсэм мэдээлэл цацагдах болсон. Гэвч энэ тал дээр төрийн байгууллага, хууль хүчнийхэн, хүүхэд хамгааллынхны хийж байгаа ажил төдий л амжилтанд хүрэхгүй байна.
Өчигдөр л гэхэд Баянхошуунд дөрөвхөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгах явцад байгаа учраас хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Ямартай бяцхан охин аав, ээжээсээ хол эмээ, өвөө дээрээ өсч торниж байсан гэх мэдээлэл байна.
Иймд эцэг эхчүүд минь хүүхдээ найдвартай хүнд үлдээж, заавал хүнд давхар захих, байнгын хараа хяналт тавих, гэрт нь орхих болбол цоожлохгүй байхыг дахин дахин гуйя. Төрсөн эцэг, төрийн цагдаа хүртэл нялх үрээ зодож, алтан амийг нь хороох болсон энэ хэрцгий үед бид л хорвоод амьдрах утга учир, бяцхан үрсдээ хараа хяналт тавьж, нэг нэгэндээ дэм болохгүй амар тайван амьдрах хэцүү болжээ.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна