УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр эмэгтэй гишүүд “Эрчүүд та нар...” гэх хандлага олон гаргасан юм. Харин эрчүүдийн зүгээс “Эмэгтэй гишүүд хүүхдээ хайрлаад, эрчүүд хайрлахгүй байгаа юм шиг ярих хэрэггүй” гэж байлаа.
Ялангуяа С.Одонтуяа гишүүн хэд хэдэн удаа гишүүдийн асуултанд хариулахдаа “Манай эрэгтэй гишүүд...” хэмээн өгүүлбэрээ эхлүүлсэнд С.Дэмбэрэл гишүүн тэвчээр алдав бололтой. Тэрээр “Одноо гишүүнээ нэг зүйл хүсье. Түрүүнээс хойш ажиглалааа.
Дандаа л манай эрэгтэй гишүүд гээд байх юм. Битгий ингэж биологийн байдлаар ялгаварлан гадуурх л даа” хэмээн гоморхсон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна