Монгол улсын хүн амын 1/3 суурьшсан нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлын асуудал бол дан ганц хүнс үйлдвэрлэгч компанийн асуудал биш юм. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчдийг хуурах үйлдэл гаргах нь иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа ноцтой үйлдэл мөн.
Нийслэлчүүдийн талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний хэрэглээний багагүй хувийг үйлдвэрлэдэг “Талх чихэр” компани зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн өдрийг буруу бичдэг байж болзошгүй тухай баримт сошаль медиагаар гарах боллоо. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн өдрөөр нь биш харин 2-3 “хоногийн дараа” үйлдвэрээс гарсан мэтээр үйлдвэрлэсэн хоногийн тухай мэдээллийг бүтээгдэхүүн дээр бичих явдал гардаг бололтой.
Ингэж хэлэхийн уичр нь 6 сарын 20 буюу өнөөдөр үйлдвэрлэгдсэн гэх талх хөгцөрч муудсан байсан тухай мэдээллийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Тухайн талх хөгцөрөхөд дор хаяж 2-3 хоног “шаардлагатай”. Яаж ч хадгалалтын горим зөрсөн байлаа ч өнөөдөр үйлдвэрээс гарсан шинэхэн талх хөгуцөрсөн байж таарахгүй. Тэгэхлээр энд тухайн үйлдвэрээс бүтээгдэхийг гаргахдаа 2-3 хоногийн дараа буюу “ирээдүйд” үйлдвэрлэгдсэн байхаар тооцож хэрэглэгчидэд нийлүүлдэг бололтой.
Энэ асуудлын хүрээнд МХЕГ тэргүүтэй хяналт шалгалт явуулдаг байгууллагууд шалгаад үзэхэд гэмгүй болов уу? Үнэхээр ингэж хүнсний бүтээгдэхүүний “хугацаан дээр ажиллаж” үйлдвэрлэдэг үнэн бол хүнсний чанар, аюулгүй байдлын тухай ярих шаардлагагүй болох биш үү.



Эх сурвалж: Өглөө.мн
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ