-2014 онд дэлхий дээр долларын саятнууд 920 мянгаар нэмэгджээ. Ингэснээр хөрөнгө бэлтэй хүмүүсийн тоо 14,6 сая болж байгаа бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 56,5 их наяд ам.доллар болон өмнөх жилийнхээсээ долоон хувиар нэмэгдсэн байна
Дэлхийн чинээлэг амьдралтай хүмүүс, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн баячуудын бэл бэнчингийн талаарх World Wealth Report гэдэг судалгааг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Уг судалгаанаас харахад 2014 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн бэл бэнчин улам нэмэгдэж, тэдний хөрөнгийн хэмжээ урьд байгаагүй дээд амжилт тогтоожээ.
Францын консалтингийн Capgemini компани Royal Bank of Canada банкны салбар RBC Capital Management компанитай хамтран чинээлэг иргэдийн шинэ чансааг гаргасан байна. Судалгаа нь томоохон хөрөнгө бүхий хувь хүмүүсийн хөрөнгийн үнэлгээг (high net worth individuals, HNWI) гаргадаг ажээ.
Илтгэлд тэмдэглэснээр, 2014 онд дэлхий дээр долларын саятнууд 920 мянгаар нэмэгджээ. Ингэснээр хөрөнгө бэлтэй хүмүүсийн тоо 14,6 сая болж байгаа бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 56,5 их наяд ам.доллар болон өмнөх жилийнхээсээ долоон хувиар нэмэгдсэн байв. Ерөнхийдөө дэлхийн нийт хүн амын 0,2 хувийг эзэлсэн тэдгээр хүмүүс хүн төрөлхтний хураасан хөрөнгийн 21,4 хувийг эзэмшиж байна.
Capgemini-ийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр, Хойд Америк дэлхийн хамгийн баян бүс нутаг болжээ. Хойд Америкийн нийт баялаг 16,23 их наяд ам.доллар гэж бүртгэгдэв. Тэдний дараа нь Ази, Номхон далайн бүс 15,82 их наядын хэмжээний хувийн хөрөнгөтэй гэж орлоо. Гуравт нь орсон Европын хувь хүмүүс 12,97 их наяд ам.долларын хөрөнгөтэй байна.
Гэхдээ Хойд Америк баян хүнийхээ тоогоор тэргүүлэхээ больжээ. Ази, Номхон далайн бүсэд 4,89 сая саятнууд байгаа бол Хойд Америкт тэдний тоо 4,88 сая хүрч байна. Энэ оны сүүлчээр Азийн хувь хүмүүсийн хөрөнгийн хэмжээ Хойд Америкийг ардаа орхино гэж шинжээчид үзэж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна