Америкт Марк Дайс хэмээх нэг сэтгүүлч хүмүүсээс "Манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор Орост цөмийн цохилт (preemptive nuclear strike) өгөхийг та дэмжиж байна уу?" гэв. Зөвхөн ганц хүн эсэргүүцэж бусад нь бүгд дэмжин гарын үсэг зурав.
Хариуд нь, Орост нэг сэтгүүлч хүмүүсээс "Америкчууд манайд цөмийн цохилт өгөхийг дэмжсэн байна. Манайх Америкт урьдчилж цөмийн цохилт өгөхийг та дэмжиж байна уу?" гэв. Хоёр хүн дэмжин гарын үсэг зурж, бусад нь бүгд эсэргүүцэв.
Дараа нь нөгөө Марк Дайс сэтгүүлч маань энэ удаа Хятадад цөмийн цохилт түрүүлж өгөх асуудал дээр америкчуудаас дэмжлэг авч чадав. "Хятадууд манай Нэгдсэн улсын системийг байнга хакердаж дургүй хүргээд байгаа учраас ерөнхийлөгч Обама Хятадад цөмийн цохилт өгөх зорилго тавиад байна. Үүний тулд таны дэмжлэг хэрэгтэй байна. Та дэмжиж буй бол гарын үсгээ зурна уу" гэхэд цаадуул нь шууд л зурж орхиж байна. "Танд маш их баярлалаа, цөмийн өвөлдөө бэлдээрэй" гэсэн чинь "Баярлалаа" гэж байна цаадуул нь.
Дэлхий даяар дээрх бичлэгүүдийг үзэж, мэдээ харсан интернет хэрэглэгчид жирийн америкчуудын хоосон толгойтой, өөрийн гэсэн эргэцүүлэн тунгаах чадваргүйг нь гайхан шагширч байна гэнэ. Та юу гэж бодож байна?
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо