Николь Ричи бол аз туршсан, эрсдэлтэй зүйлд дурладгаараа алдартай бүсгүй. Загварын ертөнцийн алдартай зохион бүтээгч энэ бүсгүй өөрийн гаргасан зарим хатуу шийдвэртээ одоог хүртэл харамсаж явдгаа нуусангүй.
Тэрээр Into The Gloss сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, өөрийн амьдралд толбо суулгасан зарим шийдвэртээ ихээхэн харамсдаг тухайгаа дурдсан байна. Николь Ричи, “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ.
Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа ар шилэн хүзүүндээ энэ шивээсийг хийлгэсэндээ маш их харамсдаг” хэмээн ярьсан юм. Тэрхүү шивээсэнд түүний овгийг улаан туузны хамт дүрслэн харуулдаг юм.
Өдгөө 33 настай Николь энэхүү шивээсээ арилгах гэж хэдэн удаа оролдсон хэдий ч хараахан чадаагүй л байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна