Олон Улсад ая дуугаа өргөж, монгол эрийн цээл хоолойг дэлхий нийтийн сонорт хvргэж яваа Монгол улсын дуучин Э.Амартүвшин BBC агентлаг “Дэлхийд нэрээ дуурсгасан монгол дуучин” хэмээн зарлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолыг 24 настайдаа хүртсэн Э.Амартүвшинг BBC агентлаг онцолж, дэлхий нийтэд танилцуулсан нь гэнэтийн, содон үйл явдал байв.
Э.Амартvвшин Олон Улсын тайзнаа нэр хvндтэй, олон дуурьт тоглож өөрийгөө таниулсан. Мөн Парис, Москва, Нью-Йорк, Бээжин, Сөvл зэргийн олон томоохон хотод гала тоглолтуудад оролцож, монгол эрийн баритон хоолойг дэлхий дахинаа танилцуулсан юм.
Тэрбээр Швейцари, Казахстан болоод Монгол улсдаа тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг тэсэн ядан хvлээж буйгаа хэлсэн байна. Э.Амартvвшин Сvхбаатар аймагт төрсөн бөгөөд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн байна. 2011 онд Олон улсын Чайковскийн уралдаанд хоёрдугаар байрт шалгарч, vзэгчдийн шагнал хvртэж байжээ. 2012 онд Дэлхийн дуурийн дуулаач шалгаруулах тэмцээнд тэргvvн байр, 2013 онд “Франциско Викас” ОУ-ын дуулах тэмцээний хоёрдугаар байранд шалгарч, хоёр тусгай шагналын эзэн болж байжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна