Өнөөгийн засаг барьж байгаа улстөрчдийн балгаар Монгол төрийн ажлыг төрд тулхтай түшмэдүүд биш харин гишүүд, дарга нарын “ойрын” хүмүүс гүйцэтгэдэг болсон нь харамсалтай. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын дэд даргад шударга бус томилгоо хийгдсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан “27 настай бүсгүй агентлагийн дэд дарга хийж болдоггүй юм уу” гэх мэтээр зарим хүмүүс шүүмжлэлттэй хандсан.
Үнэн хэрэгтэ мэдлэг, чадвар туршлагатай, мөн дээр нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн, төрийн албанд ажиллах болзол шалгуурыг хангаж байгаа бол 27 настай байтугай 20 настай, эрэгтэй эмэгтэй хэн ч байлаа гэсэн төрийн ажилд ажиллаж болох эрх нь нээлттэй.
Харин ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн агентлагийн даргаар ажиллахын тулд “төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх” эхний шалгуур дээр л “унадаг”. Тэрээр намын мэргэжилтнээс өөр ажил хийж үзээгүй, төрийн албанд 3 жил байтугай 1 жил ч ажиллаж үзээгүй атлаа шууд л Засгийн газрын агентлагийн дэд дарга болсонд олон нийт гайхаад барахгүй байгаа юм. Хэний “сайн дүү” гэхээрээ ийм “том” татаас түүнд үйлчилдэг байна вэ?
Агентлагийн дэд дарга Б.Энхзаяа хариуцсан төрийн ажлаа хир зэрэг явуулж байгаа вэ гэдэг асуудал эргэлзээтэй. Учир нь түүний намын байгууллагад олж авсан мэдлэг туршлага агентлагийн дэд даргын хувьд арай л балчирдана гэж үзэх хүмүүс олон байна.
Б.Энхзаяа нь Агентлагийн дэд даргын хувьд төрөөс олгосон автомашиныг жолоочийн хамт хөлөглөн унахын зэрэгцээ, өөрийн гэсэн өрөө тасалгаанд сууж, өндөр цалин авах зэргээр төрийн “хангамж” эдлэдэг гэж байгаа. Гэтэл улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед ажлын туршлага, мэдлэг дульмаг ийм хүнд төр засгийн зүгээс дээрх “тусгай хангамж”-ийг хий хоосон эдлүүлээд байх хэрэг байна уу.
Дээр нь Б.Энхзаяа дэд дарга ШӨХТГ-ын дэд дарга болохоосоо өмнө залуу хүний хувьд элдэв “шоу цэнгээн”-ээс татгалздаггүй нэгэн байсан бололтой. Сар гаруйн өмнө түүнийг нэгэн цэнгээний газарт түүний гадаад залуутай их л “нялуун” байхыг харсан хүмүүс бүр гайхаж хоцорчээ.
Засгийн газрын агентлагийн даргад мэдлэг туршлага, ёс зүйн хувьд тэнцэхээргүй ийм хүнийг мэдсээр атал хэн “цээжээрээ” өмгөөлөн өнөөг хүртэл ажиллуулсаар байна вэ гэдэг асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна